Сонин хачин

Yлэмж онцгой байдлаар бvтээгдсэн хамгийн гайхалтай арван шал

Албан байгууллага, vзвэр vйлчилгээний газруудын олонх нь нэг хэвийн, адилхан шалтай байдаг. Нэгэн хэвийн, жигд байхад бид шалыг нэг их ач холбогдол єгч харан тэр бvр анзаараад байхгvй. Харин євєрмєц, нvд татам, онцгой байдлаар шалаа хийсэн хаа нэг газар орвол мэдээж хэрэг бусад тохиолдолд юу ч анзааралгvй зvгээр л дээгvvр нь алхаад явчих байсан тэр шалыг гойд ихээр шохоорхон харах болно. Тиймээс дотоод тохижилтын нэг хэсэг болсон шалыг содон, бvтээлч байдлаар хийж гvйцэтгэх нь хэрэглэгчийг татах бас нэг зvйл болж болно. 
Энд бид ердийн шалнаас vлэмж онцгой байдлаар, туйлын бvтээлч сэтгэлгээгээр хийгдсэн, хамгийн гайхалтай гэж хэлж болох арван шалны зургийг товч тайлбарын хамт орууллаа. Таны танин мэдэхvйд хэрэг болохоос гадна єєрийн орон байр, албан байгууллагынхаа шалыг иймэрхvv байдлаар засаж хийвэл болох юм шvv гэсэн бодол болон шинэ санааг тєрvvлж болох юм. Юутай ч та бvхнийг тухлан сууж сонирхохыг урьж байна. 
1.Эвлvvлдэг шал
jig saw floor 1
Шал vйлдвэрлэлийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг Prowood Flooring компаний бvтээсэн энэ содон шал ямар ч єрєєнд уран зєгнєлт, хєгжилтэй єнгє аясыг бий болгож чадна. Хvvхдийн тоглоомын єрєєнєєс эхлээд гэрийн театрынхаа шалыг ч иймэрхvv байдлаар хийвэл vнэхээр гайхалтай болно доо.
2.Шалгvй цахилгаан шат
Elevator with no floor 2
Цахилгаан шат шалгvй байна гэж байх уу? Хэрвээ тийм хэн тэр рvv чинь зvглэх юм бэ? Гэхдээ мэдээж хэрэг шалгvй цахилгаан шат хаанаас байх билээ. Энэ бол зvгээр л шалгvй мэт харагдах шалтай цахилгаан шат юм. Цахилгаан шатны хаалга онгойтол яг дээрх зурган дээрхтэй адил шалтай шат байвал орж зvрхлэх vv? Хав харанхуй нvх доор чинь нvvгэлтээд л... Ямартай ч сонирхолтой л хэрэг юм.
3.Даралт мэдрэгч шал
Pressure Sensitive Floor 3
Даралт мэдэрдэг шал гэж байж боломгvй мэт санагдах ч vнэн хэрэгтээ энэ шат таныг алхах болон хvрэхийг мэдэрч єнгєє хувиргаж чадна. Бvх насныхны хувьд маш хєгжилтэй, сонирхолтой, зугаатай санагдах нь гарцаагvй. Энд тэнд нь гишгэж, хvрч єнгийг нь хувиргаад л, зугаатай биш гэж vv.
4.єнгєлєг паркетан шал
Colored Parquet Flooring 4
Паркетан шал гэхээр л таны толгойд бор, бор шаргал, цайвар шаргал, саарал єнгєнvvд бууж байна уу? Тэгвэл энэ паркетан шал таны бодож байгаа бусад паркетан шалнаас огт єєр єнгєтэй. Хурц, тод, єнгєлєг энэ шал таны гэрт шинэ, євєрмєц уур амьсгалыг бvрдvvлж чадна.
5.Бетонон шал
Concrete Floor 5
Бетонон шал гэхээр танд маш уйтгартай санагдаж байж болох юм. Гэхдээ Сан-Францискогийн Transparent House компаний бvтээсэн бетонон шалны тухайд татгалзах аргагvй юм шvv. vнэхээр онцгой, гоёмсог, дэгжин дvр тєрхтэй учир танд ч бас гарцаагvй таалагдах бизээ.
6.Finsbury Avenue Square
Finsbury Avenue Square 6
Лондон хотын тєвд байх Broadgate комплекс дэх Finsbury Avenue Square талбайн дєрвєлжин дєрвєлжин замуудын ирмэгийн даган байрласан LED гэрэл нь vдшийн цагт гайхалтай єнгє тєрхийг бий болгодог байна. Энэ шал маш содон, кино эсвэл видео тоглоомын ертєнцєд ороод ирчихсэн мэт мэдрэмжийг тєрvvлж чадна.
7. Харааны тєєрєгдєлд оруулдаг шал
Optical Illusion Floor 7
Энэ шалыг маш зальжин байдлаар бvтээжээ. Дєрвєлжин дєрвєлжин бетон, чулуунуудыг дээр дээрээс нь давхарлаад єрчихсєн мэт, шатлан харагдах энэ гурван хэмжээст шалны загвар таныг ч бас тєєрєгдєлд оруулж чадах юм шvv.
8. Утсан хиаман шал
Salami Floor 8
Бельгийн уран бvтээлч Wim Delvoye-гийн бvтээсэн энэ "амтлаг" шалан дээгvvр єлссєн vедээ явах хэрэггvй байхаа.
9. Sears-ын шилэн шал
Sears Glass Floor 9
Бараг 25 жил орчим дэлхийн хамгийн єндєр цамхаг гэгдэж байсан Sears Tower буюу Willis Tower-ын энэ шилэн шалтай тагтан дээр гараад доошоо харахад vнэхээр гайхалтай мэдрэмж тєрнє. Яг л газраас хэдэн арван метрийн єндєрт, агаар дээр зогсож байгаа мэт. vнэхээр гайхалтай.
10. Зэс зоосон шал
Copper Coin Floor 10
Зоосон мєнгийг таашаадаггvй хvмvvст ч таалагдах энэ зэс зоосон шалыг бvтээхэд маш шаргуу хєдєлмєр орсон гэдэг нь харахад л ойлгомжтой. Хэрвээ та Нью Йорк хотод зочилж яваа бол тус хотын Standard Hotel зочид буудлын зоосон мєнгєєр бvтсэн шалыг заавал vзэж сонирхоорой.

Popular Posts

Search This Blog