Онигоо

1...Зааварлагч-генерал цэргийн ажил, амьдралтай танилцаж буй дvр эсгэн Гал тогоонд оржээ. Тэр тогоо дамжлан явсан хоёр цэрэгтэй тааралдан,
- Алив, наад тогоонд чинь юу байна, vзье, амтлая,
- За за генералаа, яах юм бэ?, хэрэггvй биз дээ
- Надтай бvv марга, алив халбагаа єг гэжээ. Тогоонд байсан зvйлийг генерал амтлан vзээд амаа мурийлган нулимаад,
- Vvнийг би хоол биш гэж бодож байна. Харин та хоёр юу гэж бодож байна гэхэд.
- Бид хоёр танд энэ хоол биш, тогооны угаадас гэж хэлэхийг бодсон л доо. Гэтэл та єєрєє хvчээр тулган шаардаж амталсан шvv дээ гэв.

2...Англи, Америк, Монгол гурван цэрэг хэн нь мэргэн бууддагаа үзэж байна гэнэ. Англи цэрэг шүдэнзний модыг 200 метрийн зайнаас оножээ. Америк цэрэг хоёр зоос шидээд хоёр буудаад хоёуланг нь онож байна гэнэ. Монгол цэрэг ийш тийш харж байснаа: - Шумуул жингэнэж байгааг сонсож байна уу? гэхэд цаадуул нь: -Сонсож байна гэхэд манай хүн ч бууджээ. Гэтэл шумуул жингэнэсэн хэвээр байсан тул нөгөөдүүл нь: Оноогүй байна оноогүй байна. Нисч л байна ш дээ гэжээ. Харин Монгол цэрэг: -Нисэх нь ч ниснэ л дээ. Харин цаашдаа эхнэртэйгээ унтаж чадахгүй болсон доо хөөрхий гэж ажиг ч үгүй хариулжээ. 
3....Цэргийн дарга: Байлдагч Бат
Бат: БИ!
Цэргийн дарга: Эх Орон гэж юув?
Бат: Цэлмэг тэнгэр уудам тал нутаг
Цэргийн дарга: Нэг vгээр тайлбарла!
Бат: Мэдэхгvй
Цэргийн дарга: Тэнэгээ Эх орон бол чиний ээж энэнээс юу ойлгов?
Бат: Эх Орон Бол миний ээж
Цэргийн дарга: байрандаа! Байлдагч Болд!
Болд: Би!
Цэргийн дарга: Эх Орон гэж юв?
Болд: Батын ЭЭЖ!
Цэргийн дарга: Тэнэгээ Эх Орон Бол Батын ч ээж чиний ч ээж, энэнээс юу ойлгов?
Болд: Бат бид 2 ах дvv 2 юм байна.
Цэргийн дарга: Тэнэгээ байрандаа! Байлдагч Цэрэн!
Цэрэн: БИ!
Цэргийн дарга: Эх Орон гэж юув?
Цэрэн: Мэдэхгvйээ Тэр Болд, Бат 2той ах дүү л юм шиг байна.
4....Хvvхэн нарийн бичгийн ажилд орохоор шалгуулж байна гэнэ.
-За, та тэгээд минутанд хэдэн тэмдэгтийн хурдтай шивдэг юм бэ дээ?
-Минутанд 1000 тэмдэгт
-Пєєх, тийм хурдан уу?
-Гэхдээ сvvлд нь хvн ойлгохын аргагvй юм болчихдог юм л даа.
Вовка гэрийн даалгавар 
5....Вовка хичээл дээрээ сууж байтал багш нь за Вовка даалгавараа хийсэн үү? гахэд Вовка багшаа хийлгүй яахав ээж хүртэл намайг сайн байна гээд чихрээр шагнасан гэхэд багш нь за тэгвэл аваад ир гэхэд:
- Вовка багшаа бий яаж гэрээ авчирч чадах юм бэ? гэхэд багш юу гэнээ гэхэд
Вовка:
- Ээж хэлэхдээ гэрээ цэвэрлэх нь чиний даалгавар гэсэн гэжээ

 



 
 

Popular Posts

Search This Blog