Хайр дурлал
Хархан нүдтэй Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Хайрын минь орон зай тэдний зүрхэнд байж л байгаа
Уруулыг чинь үнсэг гэж надад ч бас уруул заяасан юм болохоор
Уяхан сэтгэл дурлалаа надаас бүү харамла бүсгүй минь
Ялдам ихэмсэг Монгол бүсгүйчүүд бүгд минийх
Яалт ч үгүй миний хайраар тэд дутагдаж байгаа
Дуулим хорвоод дурлах л гэж төрсөн бүсгүйчүүдийг гомдоож
Дурлалын бурханы өмнө би гэмтэн болж зогсмооргүй байна
ххх ххх ххх
Навчисаа нөмөрсөн модод шиг зуу зуун бүсгүй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр өвөртлөөд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа
Хоног хугацаа өнгөрсөөр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хүлээх хэрэггүй
ххх ххх ххх
Гил хар үсээ шөнөөр дүүрэн задалчихаад
Гэзгийг минь дэрлэ гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Гэгээн гуниг бүхнийг зүрхээр дүүрэн асгачихаад
Гэргийгээ март гэх шиг надруу ширтдэг тэр л харц
Нүцгэн уруулыг минь нүдээрээ эхэлж үнсдэг
Нүгэл болгоныг минь нулимсаараа угааж хардаг
Надаас бэлзэг биш дурлал нэхэж уйлдаг
Нэг их гунигтай ширтэх тэр л харц чиний харц
ххх ххх ххх
Насыг минь бvv асуу
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бvv асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхvvн
ххх ххх ххх
Бороонд нэвт норсон нимгэн цамцны чинь цаанаас
Бие чинь гэрэлтээд сэтгэлийг минь гижигдээд
Дурлал гээч дарсыг дундаа тавиад ууж байна
Дур хайрандаа хөлчүүрэн цэцэрлэгт хамт сууж байна
Гадаа бороо орж байна
Гал хайрын цэцэрлэгт чамтайгаа би сууж байна
Хаврын анхны бороо өнгөрсөн шөнө хачин сайхнаар орлоо
Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл
Хайрын тухай сэтгэл дэх шүлгээн аяархан шивнэвэл
Хаврын салхи авч нисээд түүнд минь хэлчихэж мэднэ
Найдаж хүлээгээд хэрэггүй гэх шиг намуухан үлээгээд
Надад салхи хайрын шүлэг шивнэхгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи
Дурласан сэтгэлээ барьж дийлэлгүй гуниглачихвал
Дугариг саран олж хараад надад хэлчихэж мэднэ
Санаж хүлээгээд хэрэггүй гэх шиг уйтгартай ширтээд
Саран чамд хайрын тухай ярихгүй удчихна
Сэтгэл дэх гунигаан шүлэг болгон уянгалуулж
Сэм сэмхэнээр эгшиг нэмэн байна уу би
Чамд дасчээ гээд хэлчихэж зүрхлэхгүй хэрнээ
Час улаахан даашинзин дээр нулимас унагаж сууна уу чи
Чи минь намайг гомдоогоод байвал
Чийг зуусан євстэй нугад
Нуугдаж тоглоод олдохгvй хvvхэд шиг
Нулимстай цэнхэр бэр цэцэг болчихно шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Тонж сайрын чулуун дундаас
Тойргорхон тогоруу дэрхйих шиг
Жигvvртэн амьтны сvнсэнд хувилаад
Холын холд нисчихнэ шvv
Чи минь намайг гомдоогоод байвал...
Євс ногооны амраг нь болоод
Єлгийтэй хvvхэд шиг євсний ээж нь болчихно шvv
Чамд єгєєгvй тэр их хайраар
Єєр нэгнийг ивээх л байх шvv
Хошин
Би хотын хvvхэд
Нүүрсний утаа үнэртсэн
Хотын амьдралд төрсөн би
Хана нь хөгцөрсөн Төрөхөө
Өлгий минь гэж боддог
Цэнхэр утаа суунагласан
Хотынхоо гудамжийг ширтээд
Цээжний мэнгэрээ хөдөлгөн
Хортой угаараар амьсгалахад
Үнэртэж байгаа утаа нь
Илээд ч байгаа юм шиг
Өршөөлгүй Мэр-ийн гар
Зодоод ч байгаа юм шиг
Энэрэлгүй заяандаа гомдон
Эргэн тойрон харахад
Хосгүй гомдлын нулимс
Хоёр нүдийг минь хорсгодог
Хамар руу орох агаар нь
Өмхий ч гэсэн дотно
Аманд зажлагдах тоос нь
Нянтай ч гэсэн амттай
Өнгөр суусан уушиг минь
Өвчтэй ч гэсэн эрүүл.
Түмэн жорлонгийн өлгий болсон
Улаанбаатарын минь хөрс
Эцгийн гарнаас ялгаагүй
Буман бохирын цутгалан болсон
Тасархай Туулын минь шалбааг
Эхийн сүүнээс өөрцгүй.
Утаа тоосонд умбасан хотын хүү би
Нар салхинд үнсүүлсэн
Хөрслөг бор
Хөдөөний хүүхэд болж төрөх минь яав даа