Шведийн модон доторх толин гадаргуутай шоо хэлбэрийн байр бvхий зочид буудал

Бvхэл бvтэн хот тєлєвлєлтєєс эхлээд байшин барилга, интерьер болон бусад зvйлсийн загвар мєн уран барилгын чиглэлээр vйл ажиллагаагаа явуулдаг Шведийн Tham & Videgаrd Arkitekter пvvсийн бvтээсэн зочид буудлын загварын онцлог нь ой моддын дунд, модон дээр байрладгаасаа гадна хааш хаашаа бvгд дєрвєн метрийн хэмжээ бvхий шоо дєрвєлжин хэлбэртэй байрны гадна тал нь толин гадаргуутай юм. Хvрээлэн буй моддын дvрс ойсон толин гадаргуу нь модон дээр байгаа зочид буудлыг "vл vзэгдэх" онцгой шинж чанартай болгох ажээ.
Хоёр хvний энэхvv зочид буудал бяцхан гал тогоо, угаалгын єрєє, унтлагын єрєє, дээврийн тагт, дєрвєн тал руу харсан цонхнууд мөн зочид буудал руу орох дүүжин хэлбэрийн шат зэргээс бvрддэг байна. Зочид буудлын шоо хэлбэрийн байрыг модон дээр байрлуулахад хєнгєн байх vvднээс хєнгєнцагаанаар хийжээ. Шведийн Harads суурингийн ойролцоо байрлах энэхvv The Mirrorcube зочид буудал нь vзэсгэлэнт байгалийн дунд тав тухтай амарч, шувууд болон хvрээлэн буй орчныг ажиглан онцгой байдлаар амралтаа єнгєрvvлэх хvсэлтэй хvмvvст зориулан модон дээрх тєрєл бvрийн зочид буудлуудаар vйлчилдэг Tree Hotel компаний захиалгаар хийгджээ.
Япон улсад дахин газар хөдөллөө
Японы цагаар дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 23:30 цагт тус улсын зүүн хойд хэсэгт Сендайгаас 65 км, Фукушимагаас 115 км-ийн зайд 7,4 магнитутын хүчтэй газар хөдлөлт дахин боллоо.
Газар хөдлөлт болсноос 90 минутын дараа Японы цаг уурын албанаас дахин цунами болж болзошгүй гэсэн анхааруулгыг иргэдэд өгсөн ба NHK телевизээр зүүн хойд хэсгийн иргэдийг эргээс өндөрлөг газарт яаралтай гарахыг анхааруулжээ. Харин газар хөдлөлт болсны дараа Фукушима Даичигийн цөмийн станцад дахин дэлбэрэлт болсон тухай мэдээлэл ирээгүй байна. Гар утас дижитал аппараттай хүчтэй өрсөлдөнө
2011 онд зураг авдаг гар утасны боруулалт нэг тэрбум хүртэл өсөн нэмэгдэх болно гэж судалгааны Strategy Analytics фирм пүрэв гаригт мэдээлсэн байна.
Судалгааны ажилтан Нейл Маустон “Өндөр хүчин чадал бүхий зураг авдаг гар утасны чанар чансаа улам сайжирч байгаа нь дижитал гэрэл зураг авдаг аппаратуудын хувьд хүчтэй өрсөлдөгч болж байгаа төдийгүй үнэ хямдтай гэдгээр олны анхаарлыг улам татах болж байна” гэж ярьсан байна.
Зураг авах чадвар бүхий гар утасны борлуулалт энэ онд 21 хувиар нэмэгдэж, түүхэндээ анх удаа 1,1 тэрбум утас борлуулагдах тооцоо гаргажээ.
“Нэгэн зүгт”-ийн Заяа дуучин Эгшиглэнтэй үерхэж байжээ
Нэгэн үе нийтийн дуучид, хошин урлагийнхан хоорондоо сууж, хайр дурлалынхаа асуудлаар олны толгойг эргүүлж байсан нь саяхан мэт. Тэгвэл энэ шуугианы хажуугаар рок попынхон ч зүгээр суугаагүй бололтой. Залуу дуучид нь тоглолтын тайзан дээр өөр хоорондоо харц чулуудан, хөшигний ард сэм болздог байж. Тухайлбал, хэдхэн сарын өмнө хоёр дахь бие даасан тоглолтоо хийсэн “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа дуучин Эгшиглэнтэй үерхэж байсан аж. “Камертон” хамтлагийн дуучин Д.Болдын ивээлд багтаж, хоромхон зуурт нэрд гарсан Эгшиглэн ийнхүү найз залуугаа ч хялбархан олж. Гэвч угийн хүүхэмсэг зантай дуучин залуу түүний хайр, итгэлийг даасангүй. Загвар өмсөгч бүсгүйтэй учир ургуулаад багагүй удсан бөгөөд энэ тухайг нь мэдсэн Эгшиглэнд чимээгүйхэн холдохоос өөр зам үлдээгүй гэдэг. Хайр нь бүтэлгүйтсэнд нэлээд сэтгэлээр унасан ч тэрбээр орь ганцаар гунигласангүй. Халамж сайтай нэгэн залуугийн энгэрийг түшээд харин ч бүр аз жаргалтай явах болсон нь нууц биш. Өдгөө тэд гэр бүлийнхээ амьдралыг төлөвлөөд хамт амьдарч байгаа аж. Заяагийн хувьд, мөнөөх бүсгүйгээсээ салсан ч үүрдийн хайр аа олсон уу, яасан. Нэгэн гоолиг охиныг хөтлөөд хаана ч явсан бие биедээ эрхэлж байгаа харагддаг юм билээ. Уучлаарай хоёроо, угаасаа хүн болгон ингэж бодож байгаа байх
Монгол орон даяар үзэгчдийг байлдан дагуулж чаддаг Universe Best Songs -ийн оролцогчид улам чадваржиж, жил ирэх тусам авъяас чадалтай хөгшин, залуу, гадаад, дотоодын олон оролцогчид оролцож, гранпри цомын төлөө хөлс, хүч, авъяас чадвараа дайчлан уралддаг. Тэрний хэрээр тус нэвтрүүлгийг үзэх үзэгчдийн тоо ч улам ихэссээр байгаа. Орой болгон авъяаслаг залуусын дуу, хоолойг сонсож өөрсдийнхөөрөө дүгнэх дуртай үзэгчдийг бухимдуулдаг зүйл бол энэ нэвтрүүлгийн дундуур гардаг сунжирсан олон реклам болон зогсоо зайгүй “чалчиж” байдаг хоёр хөтлөгчийн түргэн хэллэг хэлж байгаа юм шиг “дуржигнасан” яриа. Уг нь бол энэ нэвтрүүлгийн гарах хугацаа нь нэг цаг 30 минут юм билээ. Гэтэл нэг дугаараар ердөө тавхан оролцогчын шалгаруулалтыг л гаргадаг. Нэг оролцогч хамгийн удаан хэмнэлтэй, хамгийн урт дуу дууллаа гэхэд л дээд тал нь таван минут. Дундуур нь шүүгчид үг хэлнэ. Нийлүүлээд бодохоор нэг оролцогч хамгийн удлаа гэхэд л найман минут л болно шүү дээ. Харин үлдсэн цагт нь ивээн тэтгэгч байгууллагуудын реклам П.Одгэрэл, Э.Гантулга хоёрын “эх мадаггүй” их яриа. Уг нь бол үзэгчид нэг нэвтрүүлгээр нилээд хэдэн оролцогчыг үзчихмээр байгаа. Гэтэл нэг оролцогч орохын өмнө П.Одгэрэл угтаж аваад л баахан юм асууна. Тэнцээд гараад ирвэл “за баяр хүргье...” гэж байгаад дахиад л баахан юм ярина. Тэнцээгүй бол “чи ямар нэгэн юм нуугаагүй биз...” гэж байгаад дахиад л баахан юм ярина. Харин хоёр хөтлөгчийн хамтдаа зогсоод хоорондоо ярих зүйлийг хүмүүс орой болгон харсаар байгаад бараг цээжилчихсэн байдаг байх. Тэдний хоорондоо ярьдаг зүйл нь нөгөөх л ивээн тэтгэгч байгууллагууд... ёо ёо үзэж байгаа хүмүүс залхаж байгааг ярьж байгаа хоёр маань даанч ойлгохгүй юм даа. Энэ нэвтрүүлэг тэр чигээрээ реклам эсвэл хоёр хөтлөгчийн хоорондоо ярилцах “цаг” болох нь ээ.
Дэлхийн хамгийн аймшигтай гvvрнvvд

Гvvр бол хvмvvсийг нэг газраас нєгєє газарт хялбархан хvргэх байгууламж. Гэвч зарим тохиолдолд гvvр нь эрсдэлтэй нєхцєл байдлыг бий болгодог. Магадгvй та єндрєєс айдаг бол гvvр гэдэг зvйл таны хувьд нэг их тааламжтай санагдахгvй байх, тэр тусмаа маш єндєрт байрласан гvvр бол таны хувьд жинхэнэ аймшиг л гэсэн vг.
Тэнгэр баганадсан єндєр барилга, сvрдэм хадан цохио, аймшигтай ханан хавцлын дунд байрлах гvvрээр тайван байдлаа хэвийн хэмжээнд хадгалан гарна гэдэг тийм ч амар зvйл биш байх, ялангуяа таны гарах тэр гvvр ямар ч хамгаалалтын шилэн хаалт гэх зvйлгvй, жирийн л нэг тємєр эсвэл мод, олс зэрэгхэнээс бvтсэн дэндvv урт гvvр байвал ямар вэ? Тэртээ алсад vзvvр нь харагдах энэ гvvрээр гарах агшин таны туулж єнгєрvvлсэн амьдралаас ч урт мэт санагдаж, яах гэж энэ гvvрээр гарах гэж хєл тавив даа гэсэн бодол толгойд тань эргэлдээд л, vнэхээр аймшигтай. Хэрвээ та єндрєєс, бас эрсдэлтэй зvйлээс айдаг бол хэзээ ч зvглэхгvй хэрэггvй хэмээн сануулж, дэлхийн хамгийн аймшигтай долоон гvvрний зураг болон товч тайлбарыг хvргэж байна. Нэг бvрчлэн танилцаж, сайтар тогтоож авахыг хvсье.
Aiguille du Midi гvvр, Франц
Хоёр уулыг хооронд нь холбосон энэ маш жижигхэн, богинохон гvvрийг хараад танд айж сvрдэх сэтгэл огтхон ч тєрєхгvй, гэхдээ энэ бол зєвхєн гvvрийг хараад тєрж байгаа сэтгэгдэл. Єдрийн цагаар Францын нутагт байх Альпын нуруунд орших 3842 метрийн єндєрт цоройн орших алдарт Mont Blanc оргилын бахдам vзэсгэлэнт дvр тєрхєєр нvдээ хужирлаж, харин шєнийн цагаар бол одод тэнгэрийг туйлын ойроос ажиглах гайхамшигтай боломжийг энэ гvvрэн дээр л эдэлж болох юм.
АНУ, Колорадо дахь Royal Gorge гvvр
АНУ-ын Колорадо муж дахь Royal Gorge гvvр нь Арканзас голын дээр 291 метрийн єндєрт орших бєгєєд явганаар болон машинаар явах боломжтой. 1929 онд баригдсан энэ гvvр 2003 оныг хvртэл дэлхийн хамгийн єндєр гvvр гэгдэж байсан юм. 384 метр урттай, 5.5 метрийн єргєнтэй Royal Gorge гvvр 350,000 долларын хєрєнгєєр баригдаж байсан тvvхтэй ажээ. Энэ vнийг єнєєгийн ханшаар тооцвол 15 сая доллар болох ажээ. Гvvрний явган хvний замын тавцангийн 1,270 банзны 250 орчим нь жил бvр солигдож байдаг байна.
Trift Suspension гvvр, Швейцарь
Энэ газар нь дэлхийн хамгийн vзэсгэлэнтэй, хамгийн сэтгэл татам газрын нэг, мєн дэлхийн хамгийн аймшигтай гvvрнvvдийн нэг ч энд байдаг. Trift гvvр нь Trift Glacier хэмээх мєсєн голын яг дээр 100 метрийн єндєрт орших ба 170 метрийн урттай юм. Альпын нуруун дахь хамгийн єндєр, хамгийн урт явган хvний замуудын нэг хэмээгддэг энэ гvvр мєсєн голын гайхам vзэсгэлэнтэй, сvрдэм дvр зургийг харах онцгой боломжийг олгодог байна.
Millau гvvр, Франц
Францын ємнєд хэсэгт Tarn голын хєндий дээгvvр байрласан энэ гvvр 343 метрийн єндєрт сvндэрлэн орших автомашины гvvр юм. Дэлхийн хамгийн єндєр машины гvvрнvvдийн нэгд тооцогддог Millau Bridge гvvрний урт 2,460 метрт хvрэх ба ер бусын vзэгдэх орчинг танд харуулж, мэдрvvлж чадах юм. Гvvрийг баригчид энэ гvvр 120 жилийн настай гэж баталж байгаа юм байна.
Capilano Suspension гvvр, Канад
Урт бєгєєд маш єндєрт орших энэ гvvр аялагч жуулчдыг онцгой ихээр татдаг газруудын нэг. Ванкуверын хамгийн хуучны жуулчдын vзмэр газар болох энэхvv гvvрийн урт 137 метрт хvрэх ба Capilano голын дээр 70 метрийн єндєрт байрладаг. Гоёмсог, vзэсгэлэнтэй байгалийн байдал нь гvvрийн єндрийг ч мартахад хvргэх ажээ
Гана улсын Kakum vндэсний цэцэрлэгт хvрээлэнгийн Canopy явган хvний гvvр
Kakum National Park-ын нэг онцлог нь халуун орны єтгєн хvглэгэр их ой ширэнгийн дээгvvр байрласан Canopy Walk хэмээн алдаршсан vргэлжилсэн урт, дvvжин гvvрнvvд юм. Энд 330 хvртэл метр урт, 40 метр єндєртэй долоон гvvр бий. Canopy гvvр нь тор болон тємєр утас, мод зэргээр хийгдсэн байна. Єндрєєс айдаг хvмvvсийн хувьд айдсаар дvvрэн зам угтах ч орчны гоо vзэсгэлэн, моддын орой болон навчин унжлагануудын дундуур аялах аялал айдас хvйдсийг нь хоромхон зуурт vгvй хийж чадах юм.
Hussaini дvvжин гvvр, Пакистан
![Hussaini Hanging Bridge [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/7-scariest-bridges/Hussaini%20Hanging%20Bridge4.jpg)
Дэлхийн хамгийн аймшигтай гvvрээр Hussaini хэмээх дvvжин гvvр тодорчээ. Пакистаны умард хэсэгт байх томоохон хотуудаар зочлохыг хvсвэл энэ гvvрээр гарах аюул осолтой зам таныг хvлээж байх болно. Хуучирч муудсан, банз моднууд нь хугарч гэмтэн vгvй болсон, туйлын нарийхан, нуурын мандлаас нилээд дээр орших энэ дvvжин гvvр эрсдэлтэй зvйлд дуртай хvмvvст маш их таалагдах нь гарцаагvй. Харин аминдаа хайртай, эрсдэлээс зугтагчдын хувьд бол ийшээ зvглээд ч хэрэггvй юм.
Шведийн модон доторх толин гадаргуутай шоо хэлбэрийн байр бvхий зочид буудал

Бvхэл бvтэн хот тєлєвлєлтєєс эхлээд байшин барилга, интерьер болон бусад зvйлсийн загвар мєн уран барилгын чиглэлээр vйл ажиллагаагаа явуулдаг Шведийн Tham & Videgаrd Arkitekter пvvсийн бvтээсэн зочид буудлын загварын онцлог нь ой моддын дунд, модон дээр байрладгаасаа гадна хааш хаашаа бvгд дєрвєн метрийн хэмжээ бvхий шоо дєрвєлжин хэлбэртэй байрны гадна тал нь толин гадаргуутай юм. Хvрээлэн буй моддын дvрс ойсон толин гадаргуу нь модон дээр байгаа зочид буудлыг "vл vзэгдэх" онцгой шинж чанартай болгох ажээ.
Хоёр хvний энэхvv зочид буудал бяцхан гал тогоо, угаалгын єрєє, унтлагын єрєє, дээврийн тагт, дєрвєн тал руу харсан цонхнууд мөн зочид буудал руу орох дүүжин хэлбэрийн шат зэргээс бvрддэг байна. Зочид буудлын шоо хэлбэрийн байрыг модон дээр байрлуулахад хєнгєн байх vvднээс хєнгєнцагаанаар хийжээ. Шведийн Harads суурингийн ойролцоо байрлах энэхvv The Mirrorcube зочид буудал нь vзэсгэлэнт байгалийн дунд тав тухтай амарч, шувууд болон хvрээлэн буй орчныг ажиглан онцгой байдлаар амралтаа єнгєрvvлэх хvсэлтэй хvмvvст зориулан модон дээрх тєрєл бvрийн зочид буудлуудаар vйлчилдэг Tree Hotel компаний захиалгаар хийгджээ.
Япон улсад дахин газар хөдөллөө

Газар хөдлөлт болсноос 90 минутын дараа Японы цаг уурын албанаас дахин цунами болж болзошгүй гэсэн анхааруулгыг иргэдэд өгсөн ба NHK телевизээр зүүн хойд хэсгийн иргэдийг эргээс өндөрлөг газарт яаралтай гарахыг анхааруулжээ. Харин газар хөдлөлт болсны дараа Фукушима Даичигийн цөмийн станцад дахин дэлбэрэлт болсон тухай мэдээлэл ирээгүй байна.
Гар утас дижитал аппараттай хүчтэй өрсөлдөнө

Судалгааны ажилтан Нейл Маустон “Өндөр хүчин чадал бүхий зураг авдаг гар утасны чанар чансаа улам сайжирч байгаа нь дижитал гэрэл зураг авдаг аппаратуудын хувьд хүчтэй өрсөлдөгч болж байгаа төдийгүй үнэ хямдтай гэдгээр олны анхаарлыг улам татах болж байна” гэж ярьсан байна.
Зураг авах чадвар бүхий гар утасны борлуулалт энэ онд 21 хувиар нэмэгдэж, түүхэндээ анх удаа 1,1 тэрбум утас борлуулагдах тооцоо гаргажээ.
“Нэгэн зүгт”-ийн Заяа дуучин Эгшиглэнтэй үерхэж байжээ

Уучлаарай хоёроо, угаасаа хүн болгон ингэж бодож байгаа байх